Эмэгтэйчүүдийн Эрх

Блогийнхоо дараагийн нийтлэлээр Эмэгтэйчүүдийн Эрх хэмээх сэдвийг сонголоо.Ууг нь энэ оны 3 сарын 8нд Монгол хэлний хичээл дээрээ бичиж байсан юм.Гэвч үзүүлж чадалгүй өнгөрөөд тухайн үедээ жоохон гунигтай санагдаж байж билээ. 


Эмэгтэйчүүдийн Эрх

          Хүний Эрх гэдэг таны юу хийж болох , юу хийж болохгүй талаарх улс төрийн ойлголт юм.Эрт үеэс хэн нэгэн бусдыг удирдаж , үлдсэн хэсэг нь удирдагчдаа өөрийнхөө эрхийг тогтоолгох үүргийг өгдөг байсан билээ.Ингэх явцдаа Удирдагчид эмэгтэйчүүдэд бусдыг бодвол арай бага эрхийг олгосоор ирсэн нь нуумаар байвч хэтэрхий ил болсон үнэн.Гэвч орчин үед Удирдагчид энэ алдааг засахыг хичээж байгаа нь ч үнэн.Эмэгтэйчүүдэд зориулж олон олон хууль , хөтөлбрүүдийг зохион хэрэгжүүлэх боловч үр дүн дутмаг байгаа нь юутай харамсалтай.
         Алдарт BBC–ийн Do you see what I see? хэмээх баримтат киног бага байхдаа үзсэн санагдана.Миний нүдэнд харагдаж байгаа зүйл бусдын нүдэнд яг ижилээр харагдаж байгаа болов уу?хэмээх асуудлыг кинон дээр гаргажээ. Африкийн Намиби улсад байх Химба омог гэж гарч байсан санагдана.Тэр овоггийнхон 5 өнгийг л ялгах чадвартай байдаг ажээ.Тэдэн дундаас Ногоон өнгийг илүүтэй сайн ялгадаг боловч Цэнхэр өнгийг огтоос ялгаж чадалгүй Ногоон байна гэж хэлэх нь олонтаа ажээ.Яагаад гэдгийг судлаваас тэдний хэлэнд Цэнхэр гэдэг нэг ч үг байдаггүйтэй холбоотой гэнэ.Нэг үгээр Өнгө гэдэг бодитоор оршдоггүй , нүд гэрлийг мэдэрч тархи тэрхүү гэрлийн сигналыг өнгөөр буддаг агаад хэрэв тахинд өнгөний талаар мэдээлэл байхгүй бол хичнээн хичээвч будаж чадахгүй будилж орхихтой утга ижил юм.Дээр өгүүлсэн эмэгтэйчүүдийн эрх үүнтэй адил хүмүүсийн тархинд улиг болсон эмэгтэйчүүдийн амьдралын хэв маяг , мөн зарим тохиолдолд эмэгтэйчүүд өөрсдөө ч энэ эрхээ хязгаарлаж орхих гэх мэт шалтгааны улмаас үр дүн хомстоно.Энгийнээр хэлвэл хичнээн цэнхэрээр будахыг хүссэн ч тархинд ногоон гэдэг өнгө суусан байгаатай холбоотой.Нэгэнт бий болсон уламжилалт ойлголт гэдэгт : Эмэгтэй хүн эрчүүдээ хүндэтгэн үргэлж хойморт залах , ажил хийсэн ч эрчүүдээс бага цалин авах зарим орны тухайд эмэгтэйчүүдийг сургуульд сурахыг хориглох гэх мэт шашны эсвэл уламжилалт ойлголтуудыг багтаана.Хүн бүр , ядаж 80аас дээш хувь нь энэ ойлголтуудыг эвдэн өөрийн үзэл бодол , өөрийн гэсэн төсөөллийг тархиндаа суулгаж чадвал Эмэгтэйчүүдийн Эрх бусадтай адил тэгш байж болох талтай юм.
          Заримдаа эмэгтэйчүүдийн эрх ,эмэгтэйчүүдийн эрх хэмээн тэмцэж тэмцчихээд нөхрөө гэрийн эзэн хэмээн хүндэтгэн хоолныхоо дээжийг өгч буй гэрийн эзэгтэйг хараад инээд хүрдэгийг нуух юун.Гэлээ гээд бүгд тэгш эрхтэй гээд нөхрөө зараад суух гэрийн эзэгтэй ч мөн ямар ч ёс суртахуунгүй мэт санагддаг.Эндээс харвал Тэгш эрх , Ёс зүй хоёрын аль нь эмэгтэйчүүдийн хувьд ашигтай вэ? гэвэл мэдээ ч Тэгш Эрх.Гэвч эмэгтэй хүнийг илүү сайхан харагдуулдаг зүйл нь Ёс зүй, Ёс Суртахуун билээ.Би хэдий ёс суртахуунтай ч зовлонт амьдралыг туулсан хэд хэдэн эмэгтэйг мэддэг байлаа.Нөхөртөө байнга загнуулна , заримдаа нүд нь хавдсан явж байхыг ч харж байсан.Гэсэн ,мөртлөө нөхрөө бурхан адил шүтнэ.Эрт үеийн философичид Ёс Суртахууныг аз жаргалтай дүйцүүлж үздэг байлаа.Энэ байр суурьнаас харах юм бол тухайн эмэгтэйчүүдийг би л хувьдаа ёс суртахуунтай гэж хэлэхэд их эргэлзэнэ.Мэдээ ч би хүний юу гэж бодохыг удирдах эрхгүйн хувьд өгүүллэгийг минь уншиж буй таны юу гэж бодох нь таны л Эрх юм.
          Нийгэм гэдэг хүн бүрийг эрх тэгш байлгахыг хүсэмжилдэг авч үр дүн нь эсрэгээрээ байх нь олон.Эмэгтэйчүүд амьдрал дээр бусадтай адил эрх эдлэхийг хүсэх авч хүн амьдралынхаа явцад орчноосоо олон янзын үлгэр дууриалал аван эмэгтэй хүн ийм л байх ёстой гэсэн үнэлэмжүүдийг өөртөө бий болгож байдаг зэргээс шалтгаалан Эмэгтэйчүүдийн эрх нь цаасан дээрх өгүүлбэр хэвээр үлдэж байгаа юм.Гэвч магадгүй эрх тэгш бус байх нь харин ч тэднийг амьдралд илүү тэсвэртэй болгож байх бурхны бэлэг ч байж болох юм.




::: PH KHISHIGEE :::

Туршлага гэдэг тун хатуу багш. Тэр эхэлж шалгалтаа аваад дараа нь хичээлээ ордог Vernon Law

0 comments: