Сайн муугийн талаарх эргэцүүлэл
Юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье!Намайг Хишигбат гэдэг.Философын хичээл дээр хийсэн эргэцүүллүүдээ хуваалцаж байхаар энэхүү блогийг нээсэн бөгөөд Сайн , муугийн тухай эргэцүүллээр блогийнхоо анхны нийтлэлийг бичиж байгаадаа баяртай байна.
Хүн үүссэн цагаасаа эхлэн Ёс зүй
хэмээх алтан дүрмийг зохиосоор ирсэн.Ёс зүйг зөв буруу , сайн муугийн талаарх
маш олон моралууд хэмээн хэлж болох юм.Tэгээд түүнийгээ амьдралдаа хэрэглээд явбал
муу зүйлс ч газар авахгүй , хүн бүр зөв сайхан амьдрах боломжтой.Гэвч өнөөгийн
дэлхий дахинд яагаад нэг нэгнийгээ алсан , барьцаалсан гээд олон муу зүйлс
газар аваад байна вэ?Шалтгаан нь Ёс зүй гээчийг багаас нь тархинд суулгаж өгдөг
бөгөөд багахан гажсан ёс зүй ч иймэрхүү үүр дагаваруудыг үүсгэж чадна.Магадгүй
тэр хүний аминд хүрээд байгаа хэсэг залууст багаас нь харгис , хэрцгий зүйлсийг
“Сайн” хэмээн сурган эсэргүүцэх ч боломж олгоогүй байвал яах вэ?Тэгвэл наад
хэрцгий зүйлс чинь чамд ямар ашигтай юм бэ?гэж асуух мөчид тэдгээр залуус дахин
нэг эргэцүүлэн бодох биз ээ.
Эх орноо хайрлах нь Сайн.Өнөөгийн боловсролын
салбар хүүхдийг багаас нь энэ жишээгээр сургаж буй.Цаашлаад их сургууль , ажилд
орлоо ч үүнээс салахгүй.Ер нь төрсөн цагаасаа хойш хүн бүр энэ ёс зүйгээр
амьдардаг.Үүнийг сонсоод залхуу нь хүрсэн иргэн хэн нэгэн “Яагаад эх орноо
хайрлах нь сайн юм бэ?Яагаад?” хэмээн асууж эхэлнэ.Хариуд нь “угаасаа энэ газар
л төрсөн юм чинь Энэ эх орон гээч зүйлээ хайрлах л ёстой юм” гээд хариулт гэхэд
хэцүү үгсүүдийг урсгана.Угаас үүнээс өөр хариулт олдохгүй биз.Тэгвэл асуултаа
жоохон өөрчлөөд “Эх орноо хайрлах нь сайн гэлээ.Тэгвэл тэр чинь юунд ашигтай юм
бэ?”гээд асуувал “мэдээ ч хамгийн түрүүнд чамд ашигтай,чи энэ эх орны нэг хэсэг
нь биз дээ?”гээд ойлгомжтой хариулт гаргаад ирэх боломжтой.Үүнээс энгийн
гаргалгаа хийвэл Сайн гэдэг бол Ашигтай байх , муу гэдэг бол ашиггүй байх гэсэн
хэнд ч ойлгомжтой хариулт бий болгож болох юм.Энэ маягаар ёс зүйн элемент
бүрийг ашигтай , ашиггүйгээр нь ялгаж чадвал хүн бүр зөв замаар сайхан амьдрах
боломжтой.
Өөр нэгэн жишээ авъя.А найзуудынхаа
өөрийг нь гэх сэтгэлийг туршиж үзэхээр өндөр барилгын орой дээрээс зүүгдсэн гэж
байна гэж төсөөлье.Гэхдээ А-д шүхэр бий учраас өөрийгөө унахаас хамгаалж чадна.Хэрэв
А-ийн найзууд түүнийг аврах гэж оролдвол өөрсдөө унах аюултай байдалд байгаа.Үнэхээр
түүний төлөө амиа ч золиосолж чадах хүн байвал унах байсан ч хамаагүй түүнийг
аврахаар зүтгэнэ.Гэвч хэрвээ тийм хэмжээний найз биш бол хамгийн түрүүнд өөрийн
эрх ашиг буюу өөрийн амийг бодон найзыгаа аварч чадахгүйд хүрнэ.Дараагийн
тохиолдолд А шүхрээр доош буун амьд гараад найзууд дээрээ очоод ямар араншин
гаргах вэ?Мэдээ ч найзууд руугаа уурлаж бухимдан тэднээс харьцаагаа
тасална.Гэвч А ч гэсэн найзууд нь унаж ч магадгүй нөхцөл байдлыг үл тоон
өөрийгөө авруулахаар зүтгэснээрээ мөн л өөрийн эрх ашгийг эхэнд тавигч болж
байгаа юм.Аль аль нь өөрийн эрх ашгийг хамгаалсан учраас аль алиных нь хувьд
өөрсдийн гаргасан үйлдэл нь Сайн юм.Эндээс харахад Ашиг , ёс зүй хэзээ ч салж
үл чадах нөхдүүд юм.
Хүн бүр төрөхдөө ямар ч ёс зүйгүй
төрдөг.Тэдэнд энэхүү ёс зүй гээч зүйлийг бид л өгж байгаагаас хойш аль нь сайн
, аль нь мууг заахдаа тэр хүүд аль нь ашигтай , аль нь ашиггүй талаар эхэлж
заагаад сайн , муугийн талаар шийдвэр гаргах эрхийг өөрт нь үлдээх нь хамгийн
ардчилсан мөн хамгийн зөв төлөвшилтэй иргэнийг бий болгож чадах хязгааргүй
боломжтой арга юм.Ашиг
хараад л энэ чинь хамгийн ёс зүйгүй үйлдэл хэмээн хэн нэгэн хэлж болох юм.Угаас
аливаа зүйлийг дэмжигч тал , эсэргүүцэгч тал байдаг жамтай.Аль талд орох нь
таны хувийн дүгнэлт , оюун санааны тань мэдэх хэрэг биз ээ.
Үнэхээр сайн бичих юм аа, мундаг байна.
ReplyDeleteМаш их Баярлалаа!
Delete