Агуйн тухай ёгтлол

6:12 AM 0 Сэтгэгдлүүд



      


Энэ удаад Сэтгэлгээний түх хичээл дээр зохиогддог "Мэдлэг бол Хүч" сэдэвт эсээний уралдаанд бичиж явуулсан эсээгээ нийтэлж байна.Энэхүү уралдаанд оролцогчид бүгд "Агуйн тухай ёстлол" гэх Сократ , Глаукон 2ын харилцан яриаг унших даалгавартай байсан бөгөөд та доорх линкээр орж унших боломжтой.

Агуйн тухай ёгтлол унших бол Энд дарна уу?
     Агуйн тухай ёгтлол
      Өнөөгийн шинжлэх ухаан нэгэн сонирхолтой нээлтийг хийгээд буй.Тэр нь юу вэ? хэмээвээс хүний бие дэх “Альфа” ба “Бетта” хэмнэл юм.Инээж байх үеийн тархи Альфа хэмнэлийг эсрэгээр стресстсэн тархи Бетта хэмнэлийг ялгаруулж Альфа ихэдвэл хүн тэнэг болж , Бетта ихэдвэл хорт хавдраар хорвоог орхидог ажээ.Та өөрөө л тэнцвэрт байдлыг зохицуулахгүй бол гарах үр дагавар нь тодорхой.Гэтэл тэнцвэрт байдал гэж юу вэ?Үүнийг бодонгоо би Сократ , Глаукон хоёрын харилцан яриа болох “Агуйн тухай ёгтлол”-ыг уншиж үзэн бат итгэх хариулттай болсон билээ.
     Платоны 2500 жилийн түүхэнд гандаж хоцролгүй өнөө хүртэл магадгүй ирээдүйд ч үнэ цэнэ нь үл буурах ёгтлолыг та бүхэнд ойлгуулваас “Хүний ертөнц гэдэг аливаа зүйлийг сүүдрээр нь таахтай адил зүйл бөгөөд бид гэрэлд гараад ирсэн нэгнээ гоочлон шоолдог” гэх логик бөлгөө.Энэ нь нэг талаас Платон нь их багш Сократыг гэрэлд гараад ирсэн нэгэн юм шүү гэдгийг хэлж байж болно.Үнэхээр Сократыг тухайн үед хүн бүр хүндлэн дээдэлж , хэлсэн үг бүрийг нь амьдралдаа тусгаж , хор уун өөрийн үзэл бодлоо хамгаалахад хүргээгүй бол одоогийн дэлхий ямар байхыг би ч ,  үүнийг уншиж буй та ч тааж хэлж чадахгүй биз.Гэвч нөгөө талаас “Сүүдэр” болоод “Гэрэл” нь энэ ертөнцөд тэнцвэртэй оршин байх ёстой зүйл гэдгийг илэрхийлж байж болох.Ойлгомжтойгоор тайлбарлаваас Хүний нүд гэдэг Гэрэлтэйгээс Харанхуй руу , Харанхуйгаас Гэрэлтэй рүү гарахдаа цочирдог бөгөөд энэхүү цочрол нь таныг Сократ адил үхэл тийш зүглүүлж ч магадгүй , аюултай нөхцөл юм.Тэгвэл ийм аюултай зүйлд ороогдож байснаас ерөөс Цочрохгүй байвал таныг хааны сэнтийд ч залж болох талтай.Өөөрөөр хэлбэл “Гэрэл” болоод “Сүүдэр”-ийг таны нүд “Tэнцвэр”-тэй харж чадваас ямар ч эрсдэл хүлээх шаардлагагүй болгож байгаа хэрэг юм.
     “Их ч бүү хий , бага ч бүү хий , өдөр бүр хий”, “Мэргэн ухаанд хамгийн ойр цэг бол алтан дундаж юм” гэх мэт олон сургаалыг Күнз бидэнд өвлүүлэн үлдээж одоо ч ашиглагдсаар байна.Олон зуун жилийг элээж одоо бол “Үнэн” гэж хэлэхэд буруудахгүй болсон нь энэхүү сургаал ямартай ч хэрэггүй нэг хийрхэл биш гэдгийг харуулна.Үнэхээр л өдөр бүр 12 цаг ажилласан эсвэл юу ч хийлгүй мөрөөдөж хэвтсэн хоёр нь хүнийг зөв зүйл рүү хөтлөнө гэдэг юу л бол?Харин өдөр бүр 6 цаг ажиллаад байвал ядаж л таны эрүүл мэндэд тустай.Эрүүл мэнд эрхэм баян гэдэг биз ээ?
       Хэрэв сайн гэгч нь тунгаан үзвээс энэхүү “Тэнцвэр” зарим тохиолдолд таныг хэдий эрсдэлгүй ч гэсэн ашиггүй зүйл рүү уруу татах боломжтой.Үүнийг Нэйшийн Тэнцвэр хэмээн нэрлэдэг.Нэг жишээ татъя.Нэгэн хот 5 спортын сувагтай бөгөөд тэд бүгд сард 10 нэгж ашиг олдог гэж үзье./Нэг үгээр Тэнцвэртэй оршиж байгааг нь илтгэнэ/Хэрэв аль нэг нь контентоо Амьтад аль эсвэл Хүүхдийнх рүү чиглүүлбэл ашиг нь 20 нэгж болон өсөх боломжтой.Гэтэл хэн нь ч контентоо өөрчлөөгүй бөгөөд харин ч бусадтайгаа өрсөлдөхийн тулд илүү их ажиллах болов.Яагаад вэ?Учир гэвээс зөвхөн аль нэг нь л контентоо өөрчилснөөр ашигтай ажиллана.Хэрэв контентоо өөрчилсөн 2дох суваг болчихвол яах вэ?Ямар ч ашиггүйн дээр маш их эрсдэл хүлээх боломжтой учраас хэн нь өөрчлөөгүй ажээ.Гэвч эхний суваг болвол...Орчин үед ашигтай зүйлийг л “Үнэн” гэж бодъё хэмээн Дьюи хэлсэн байдаг бөгөөд энэ төрлийн үзэл баримтлалыг Прагматизм хэмээн нэрлэдэг.Үнэхээр ашиг гэдэг “Үнэн”-тэй дүйх хэмжээний мөн чанар мөн үү?Тэнцвэртэй байх нь чухал уу?Ашигтай байх нь чухал уу?Нэгэн үе өндөг , тахиа хоёрын аль нь анхдагч вэ? хэмээх хариултгүй асуулт олон хүний тархийг гашилгаж байсан билээ.Гэтэл өнөө үеийн шинжлэх ухаан Тахиа анхдагч гэдгийг тогтоож асуултанд хариулт өгж чаджээ.Үүнтэй адил магадгүй хэдхэн жилийн дараа “Тэнцвэр” болоод “Ашиг” хоёрын аль нь чухал болох талаар хүн төрөлхтөн нэгдсэн нэг хариулттай болох биз ээ.
     Одоо Тэнцвэрт байдалд хэрхэн хүрэх талаар бичье.Энэ нь бага ангийн хүүхдэд хүрд цээжлүүлэхтэй адил хэцүү асуудал боловч нэгэнт цээжилсэн хүрд хэзээ ч мартагддаггүйтэй ижил ойлголт юм.Тэнцвэр гэдэг ерөөс гол зурвас , баруун зүүн тархийг холбох дамнуур судас гээд ойлговол амар биз.Өөрөөр хэлбэл аливаа зүйлийн Дундаж гэсэн үг.Тэгвэл дунджийг олох томъёог бид бага ангидаа үзсэн билээ.Дундаж нь хамгийн дээд хязгаар болоод хамгийн доод хязгаарын нийлбэрийн хагас гэдгийг хэн ч мэднэ.1 болон 9-ийн дундаж нь 5 , 2 болоод 10-ынх 6 гэх мэтээр хялбархан олчихно.Харин ”Гэрэл” болоод ”Сүүдэр”-ийн дунджийг хэрхэн олох вэ?Дээр дурдсанчлан дээд хязгаар болоод доод хязгаарыг мэддэг байхад хангалттай.Бодит буюу сүүдрийн ертөнц , соён гэгээрлийн буюу гэрэлт ертөнцийн талаар тус бүрийнх нь хувьд хангалттай мэдлэгтэй бай.Тэгээд түүний дундаж нь ”Тэнцвэрт байдал” гээд хялбархан аргаар олчихож болно.Тэгээд тэрхүү ”Тэнцвэр”-ээ амьдралдаа ашиглаад байвал дээр дурьдсанчлан таныг ямар ч амжилт хүлээж байж мэдэх юм.
     Платоны Агуйн тухай ёгтлолоос олон олон гаргалгаа гарган олон олон шинэ санаануудыг мэдэж болно.Гагцхүү их сэтгэгч Платон энэ ёгтлолоороо бидэнд юу гэж хэлэх гэснийг яаж ч оролдсон мэдэх боломжгүй.Хэрэв тэрээр амьд байсан бол түүнээр хэлүүлээд амархан мэдчихэж болох байсан биз.Гэхдээ хүн бүр өөр өөрийн харах өнцөг , өөр өөрийн аливаад хандах хандлагатай байдаг тул хүн бүр өөр өөрийн гэсэн дүгнэлтүүдийг гаргаж тэдгээрийн нэг нь түүний хэлэхийг оролдсон санаатай давхцаж магадгүй.Миний хэлсэн шиг Тэнцвэрт байдлыг хэлсэн ч байж магад , эсвэл Сүүдэр бидэнд үнэн мэдлэг өгдөггүй гэдгийг хэлсэн ч байж магад , юу ч байж магадгүй.Гэвч юу ч байлаа гэсэн тэр нь хүний амьдралд хэрхэн тусч , мэдлэг хэмээх нь юу юм бэ?гэдэг асуултанд хариулж л байвал Платоны зорилго биелэлээ олсон байх биз ээ.Эцэст нь хэлэхэд энд бичсэн миний зүйлс танд үнэн ч санагдаж магадгүй , худал ч санагдаж магадгүй.Гагцхүү таны оюун ухаан мэдэх болно.

::: PH KHISHIGEE :::

Туршлага гэдэг тун хатуу багш. Тэр эхэлж шалгалтаа аваад дараа нь хичээлээ ордог Vernon Law

0 comments: